top of page
fp__geza.jpg

Үнэртний ертөнцийн “эсэргүү” гэж өөрийгөө нэрлэдэг алдарт үнэртний мастер Геза Шөен Escentric Molecules брэндээ 2006 онд үүсгэн байгуулжээ. Тэрбээр үнэртэнг химийн урлаг гэж үздэг ба үнэртний ертөнцөд дутагдаад байгаа шинэлэг концепттэй сүрчигнүүд гарган олны таашаалыг хүртсэн юм. Escentric Molecules брэндийн сүрчигнүүд дэлхийн 51улс оронд худалдаалагддаг ба одоо Монголд албан ёсны эрхтэйгээр орж ирээд байна. Aнхны Molecule 01 сүрчиг нь үнэртний ертөнцөд сенсаци тарьсан үнэртэн бөгөөд 15 минут болгонд нэг зарагддаг байна.  

Escentric Molecules брэндийн сүрчигнүүд Molecule ба Escentric гэсэн 2 хэлбэрээр гардаг ба Molecule хэлбэрийн сүрчигнүүдэд цэвэр молекул дангаараа орсон байдаг бол Escentric хэлбэрт тухайн молекулыг улам тодотгож өгөх нэмэлт ноотууд орсон байдаг. 

Үнэртэй ус түрхэх дургуй эсвэл хэт үнэртэн түрхсэн мэт санагдахгүй ч сайхан үнэртэх дуртай хүмүүст тохиромжтой минималист сүрчигнүүдтэй. 

Escentric Molecules

Брэндийн Тухай

bottom of page