top of page

Nasomatto

Брэндийн Тухай

Alessandro Gualtieri_01_Square.jpg

Ноён Алессандро Гөлтиери Nasomatto брэндийг 2007 онд өөрийн бүтээлч сэтгэлгээг чөлөөтэй илэрхийлэх зорилготой байгуулсан юм. Тэрбээр үндэстэн дамнасан компаниудад ажиллаж байхдаа тусгай заавар болон юу тренд болж байгааг дагах ёстой байсан ба энэ нь түүний бүтээлч сэтгэлгээг хязгаарлаж байгаад сэтгэл дундуур явдаг байжээ. Этгээд орцуудыг хольж, ер бусын жор зохиодог түүнийг “Галзуу Хамар” гэж ажлынхан нь хочилдог болсон байна. Өөрийгөө бүрэн илэрхийлэхийн тулд Аллесандро тусдаа гаран Итали хэлнээс орчуулбал “галзуу хамар” гэсэн утгатай Nasomatto брэндээ үүсгэсэн түүхтэй.

 

Ноён Галзуу Хамар сүрчигнийхээ орц, ноотуудыг дэлгэхийг хүсдэггүй. Учир нь тэр хүмүүст сүрчигийг өөрсдөө мэдэрч, өөрийнхөөрөө хүлээж авах боломжийг олгохыг чухалчилдаг юм. 

 

Түүний хувьд эрсдэл үүрэн дэлхий дахинаар аялж хайж олсон өндөр чанарын орцууд болон өнгө, савлагаа, таглаа болгон нь үнэртнээ илэрхийлэх чухал хэсгүүд юм. 

 

“Би үнэртэн бүтээж эхэлдэг. Гэхдээ хэсэг хугацааны дараа тэр өөрөө сонголтоо хийж эхэлдэг” - Галзуу Хамар  

bottom of page