Zoologist Civet
Extrait de Parfum
Тачаангуй шөнийн адал явдал
Халуун орны өтгөн ой шугуйнд нар жаргамагц цивет муурнууд ил гарж ирнэ. Мансууруулам цагаан цэцэгс, кофений жимсгэнэ, хөвдний үнэртэй чийглэг агаарт нутаг дэвсгэрээ тэмдэглэсэн цивет муурны үнэр давамгайлна. Үнэртний хамгийн эртний орцуудын нэг болох циветний нооттой энэхүү амьтанлаг, нууцлаг үнэртэн нь шөнийг адал явдлаар дүүргэх шидтэй.
2017 оны Алтан Лийр шагналын финалист
Ноотууд:
Толгой- бергамот, хар перец, нимбэг, жүрж, амтлагчид, таррагон
Зүрх- лиш цэцэг, улаан мэлрэг, нарангарав, гиацинт, ногоон нимбэгний цэцэг, булцуут цэцэг, иланг-иланг
Суурь- бальзам, цивет, кофе, хүж, лабданум, заар, царс модны хөвд, давирхай, савхи, ваниль, ветивер, мод
Хэмжээ: 60 мл
Улс орон: Канад
Худалдаанд гарсан он: 2016
Үнэртний мастер: Shelley Waddington